peter pan
Питер Пэн

Сүүлийн үед Монголд маш их контент, дэлгэцийн бүтээлүүд хийгдэх болсон хэдий ч хүүхдүүдэд зориулсан бүтээлүүд тун бага, бараг байхгүй учраас хүүхэд багачууд урлаг, соёл болон спорт, шинжлэх ухаанаас хол хөндий өсч байна.

Бие хүн болж хөгжиж төлөвшинө гэдэг нь бусадтай идэвхтэй харилцаж өөрийгөө зөвөөр ойлгуулж, бусдыг зөвөөр ойлгох чадвартай болохоос гадна нийгэмд биеэ авч явах гүүр болох хувь хүний хандлага эерэгээр тогтсон байх явдал юм. Тиймээс л урлагийн боловсролыг бага балчир наснаас нь төлөвшил болгож хөгжүүлэх нийгмийн хэрэгцээ өнөөдрийн Монголын нийгэмд асар их байна.

Иймд Торгоны зам сангийн зүгээс хүүхэд багачуудыг урлаг соёлтой ойр байлгах нь тэдний ирээдүйд чухал гэж үзэн энэхүү мюзиклийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн хүрээнд бид нийт 10’000 хүүхдэд дуулалт жүжигээ үзүүлж тэдний урлагийн боловсролд бага ч гэсэн нэмэр болох зорилготойгоор ажиллаж байна. Одоогийн байдлаар бид 3000 багачуудад уг жүжигээ амжилттай хүргээд байна.

Энэ удаа бид бүхэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй асрамжын газрын бяцхан дүү нартаа тус жүжигээ үнэ төлбөргүй тоглуулахаар зорьж байгаа ба уг төсөлд оруулж буй таны хандив эх орондоо ихийг бүтээх иргэдийг төлөвшүүлж, хөгжүүлэхийн төлөө зориулагдаж байгаа юм.